Эдийн засаг 2026 оны эхний 2 сард 7.6 хувийн өсөлттэй гарлаа |
Эдийн засгийн өсөлтөд уул уурхай, олборлолтын салбар 32.3%, үйлчилгээний салбар 4.2%‑ийн өсөлтөөр голлон нөлөөлжээ. | Дэлгэрэнгүйг МУ-ын онцлох үйл явдал хэсгээс уншаарай. |
|
|
|
ЭРХЭМ ХАРИЛЦАГЧ ТАНД ШИНЭ 7 ХОНОГИЙН МЭНД ХҮРГЭЕ!
Хөрөнгө оруулалтын оновчтой шийдвэр гаргалтад тань туслах үнэн бодит мэдээлэл, судалгаа шинжилгээнд суурилсан “Тоймлоё - Эдийн засаг, зах зээл, боломжууд” товхимлыг хүргүүлж байна.
ӨНГӨРСӨН 7 ХОНОГИЙН ОНЦЛОХ МЭДЭЭ
- “Монголын хөрөнгийн бирж” ХК хөрөнгийн зах зээлийн идэвх, хөрвөх чадварыг бодитоор нэмэгдүүлэх тусгай хөтөлбөрийг албан ёсоор эхлүүллээ.
- Монгол Улсын эдийн засаг 2026 оны эхний хоёр сард уул уурхай, үйлчилгээний салбарын өсөлтөөр 7.6 хувиар өссөн байна.
- "Samsung" Вьетнамын Тхай Нгуен мужид чип савлах шинэ үйлдвэр байгуулахаар 4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж, үйлдвэрлэлийн баазаа төрөлжүүлэх стратегийн томоохон алхам хийж байна.
- Монголбанк олон улсын стандарт хангасан алт, мөнгөн дурсгалын гулдмайг бэлэг, цуглуулгын зориулалтаар худалдаалж эхэллээ.
- Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2026 оны 3 дугаар сард өмнөх оны мөн үеэс 7.4%, өмнөх сараас 1.2%-иар тус тус өссөн байна.
- Даатгалын хууль тогтоомжийг шинэчлэх чиглэл бүхий УИХ-ын ажлын хэсэг хуралдаж, салбарын эрх зүйн орчныг олон улсын жишигт нийцүүлэх санал, дүгнэлт боловсруулах ажлаа эхлүүллээ.
- Гадаад худалдааны нөхцөлийн индекс 2026 оны 2 дугаар сард экспортын үнийн огцом өсөлтийн нөлөөгөөр өмнөх оны мөн үеэс 13.0%-иар нэмэгджээ.
- TMK Energy компанийн Өмнөговь дахь “Гурвантэс XXXV” метан хийн төсөл гуравдугаар сард олборлолтоо 48%-иар нэмэгдүүлж, өдөрт 1350 m³ хий олборлосноор түүхэн дээд амжилт тогтоолоо.
|
|
|
| |
✨ ОНЦЛОХ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БОЛОМЖ |  |
🏆 Үнэт цаасны давуу тал:
✅ Үнэт цаас гаргагч: Ти Эм Эл Пластик ХХК ✅ Тогтмол хүүтэй нээлттэй бонд (биржийн зах зээл) ✅ Хүүгийн төлөлт тогтмол – хагас жил тутам
✅ Хөрөнгөө найдвартай өсгөх боломж ✅ Хүүгийн орлогын татвар: 5% ✅ Транчийн нөхцөл (жилийн хүү): • 18 сар – 10.0% ✅ Sustainable Fitch ESG ratings: "Excellent"
👉Та доорх холбоос дээр дарж мэдээллээ оруулснаар манай хөрөнгө оруулалтын мэргэшсэн зөвлөхүүд тань руу холбогдож үнэт цаасны дэлгэрэнгүй мэдээлэл болон арилжаанд оролцох заавар хүргэх болно.
📞 Холбоо барих: 7010-0261, 8008-8704
| | ХӨРӨНГӨ ОРУУЛАХ |
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН ГОЛ ҮЗҮҮЛЭЛТҮҮД |
 |
|
|
|
| ДОТООД ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ |
 |  |
|
|
|
МУ-ЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛД ӨНГӨРСӨН 7 ХОНОГТ ЯМАР ӨӨРЧЛӨЛТҮҮД ГАРСАН БЭ? |
Монгол Улсын хувьцааны зах зээлийг төлөөлөх ТОП-20 индекс өнгөрөгч 7 хоногт уналттай байлаа. Тодруулбал, Монголын хөрөнгийн биржийн ТОП-20 индекс 50,119.16 нэгжид хүрч 1.27 хувийн уналттай хаагдлаа.
Мөн өнгөрсөн долоо хоногийн хугацаанд МХБ нийт 9,136 хэлцэл гүйцэтгэсэн ба хөрөнгийн зах зээлийн нийт үнэлгээ 13,029 тэрбум төгрөг болжээ.
"Дархан хөвөн" ХК-ийн хувьцааны үнэ долоо хоногийн 15.00 хувиар өсөж, өнгөрсөн долоо хоногийн хамгийн их өсөлттэй хувьцаагаар тодров. Харин "Монгол шуудан" ХК-ийн ханш -22.21 хувиар унаж, өнгөрсөн долоо хоногийн хамгийн их уналттай хувьцаа боллоо. |
|
|
|
|
МУ-ЫН ЭДИЙН ЗАСГИЙН ХУВЬД ӨНГӨРСӨН 7 ХОНОГТ БОЛСОН ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ |
ГАДААД ХУДАЛДАА ӨМНӨХ ОНТОЙ ХАРЬЦУУЛАХАД ӨСӨЛТТЭЙ ГАРЛАА
2026 оны эхний 3 сард Монгол Улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 7.37 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 1.81 тэрбум ам.доллароор (32.5%) өсөв. Үүнээс экспорт 4.89 тэрбум ам.доллар, импорт 2.48 тэрбум ам.доллар болж, гадаад худалдааны тэнцэл 2.41 тэрбум ам.долларын ашигтай гарсан байна. Экспортын өсөлт 62.3%‑д хүрсэн нь сүүлийн жилүүдийн хамгийн өндөр өсөлтийн нэг байлаа.
Экспортын өсөлтөд зэсийн хүдэр, баяжмал (+1.26 тэрбум ам.доллар), нүүрс (+453.7 сая ам.доллар), алт (+148.8 сая ам.доллар) голлон нөлөөлжээ. Харин импортын хэмжээ өмнөх оны мөн үеэс 68.3 сая ам.доллароор (‑2.7%) буурсан нь суудлын болон ачааны автомашин, уул уурхайн зарим техник тоног төхөөрөмжийн оруулалт багассантай холбоотой байна.
Экспортын 91.6% нь БНХАУ руу чиглэсэн хэвээр байгаа бөгөөд энэ нь гадаад худалдааны өсөлт уул уурхайн салбар болон нэг зах зээлээс өндөр хамааралтай хэвээр байгааг харуулж байна.
ЭДИЙН ЗАСАГ 2026 ОНЫ ЭХНИЙ 2 САРД 7.6 ХУВИЙН ӨСӨЛТТЭЙ ГАРЛАА Урьдчилсан гүйцэтгэлээр Монгол Улсын эдийн засаг 2026 оны эхний 2 сард өмнөх оны мөн үеэс 7.6 хувиар өссөн байна. Эдийн засгийн өсөлтөд уул уурхай, олборлолтын салбар 32.3%, үйлчилгээний салбар 4.2%‑ийн өсөлтөөр голлон нөлөөлжээ.
Уул уурхайн салбарын өсөлтөд нүүрсний олборлолт 46.4%, зэсийн баяжмалын олборлолт 40.9%‑иар нэмэгдсэн нь шийдвэрлэх нөлөө үзүүлсэн байна. Харин бүтээгдэхүүний цэвэр татвар 3.7%‑иар буурсан нь импортын НӨАТ, суудлын автомашины онцгой албан татварын орлого багассантай холбоотой.
Улирлын нөлөөллийг арилган тооцсон эдийн засгийн сарын өсөлт 2026 оны 2 дугаар сард өмнөх сараас 0.3%‑иар өссөн нь эдийн засгийн идэвхжил богино хугацаанд тогтворжих хандлагатай байгааг илтгэж байна.
ХЭРЭГЛЭЭНИЙ ҮНИЙН ИНДЕКС, 2026 ОНЫ 3 САРЫН БАЙДЛААР 1.2% ӨСЛӨӨ 2026 оны 3 дугаар сард хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 7.4%, өмнөх сараас 1.2%‑иар өссөн байна. Инфляцын түвшин 2025 оны 3 дугаар сарын 9.1%‑иас 1.7 нэгж хувиар буурсан ч өрхийн зайлшгүй хэрэглээний бүлгүүдэд дарамт өндөр хэвээр байна.
Жилийн инфляцад хүнсний бүлгийн үнэ 13.9%, барааны бүлэг 7.6%, үйлчилгээний бүлэг 6.8%‑иар өссөн нь голлон нөлөөлжээ. Нийт инфляцын 51.9% (3.8 нэгж хувь)‑ийг хүнсний бараа, ундаа, усны үнийн өсөлт бүрдүүлсэн нь инфляцын бүтэц өрхөд хамгийн мэдрэмтгий хэсэгт төвлөрснийг харуулж байна.
Улаанбаатар хотод инфляц 7.3%, аймгуудад 4.8–11.1%‑ийн хооронд хэлбэлзсэн бөгөөд үхрийн махны дундаж үнэ 30,085 төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 33.5%‑иар өссөн нь хүнсний инфляцын дарамтыг тодорхой илэрхийлж байгаа юм. |
|
|
|
| |
ОЛОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 🌍 |
 |
|
| |
АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ | ГЕОПОЛИТИКИЙН ЭРСДЭЛ НАМЖИЖ ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ ӨСӨЛТТЭЙ ХААГДЛАА |
|
|
Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын хөрөнгийн зах зээл Ойрх Дорнод дахь мөргөлдөөн намжих шинж илэрч, нефтийн үнэ огцом буурснаар хоёр дахь долоо хоногтоо дараалан хүчтэй өсөлт үзүүллээ. Nasdaq Composite 4.7%-иар өсөж тэргүүлсэн бол S&P 500 болон Dow Jones индексүүд мөн 3%-иас дээш өссөн байна. Хиймэл оюун ухаантай холбоотой технологи, хагас дамжуулагчийн компаниудын хувьцаа эрэлт, дэд бүтцийн хөрөнгө оруулалтын хүлээлтээр дэмжигдэв.
Ираны асуудлаарх түр гал зогсоох яриа хэлэлцээ, нефтийн үнэ 2020 оноос хойших хамгийн огцом уналт үзүүллээ. Харин макро эдийн засгийн үзүүлэлтүүдээс 3-р сард инфляц 3.3% болж нэмэгдсэн нь голлон шатахууны үнийн өсөлттэй холбоотой байв. Үүний зэрэгцээ АНУ-ын эдийн засгийн өсөлтийн 2025 оны IV улирлын үнэлгээг 0.5% болгон бууруулсан нь хөрөнгө оруулагчдыг болгоомжлолд оруулав.
Үйлчилгээний салбарын PMI болон хэрэглэгчдийн итгэлийн индекс огцом унаж, инфляцын хүлээлт 4.8% хүрсэн нь эрэлт, үнийн дарамт цаашид эрсдэл хэвээр байгааг илтгэж байна. |
|
| |
ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ | АНУ-ИРАНЫ ГАЛ ЗОГСООХ ТОХИРОЛЦОО ЕВРОПЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙГ ӨСГӨЛӨӨ |
|
|
Өнгөрсөн долоо АНУ ба Ираны хооронд хоёр долоо хоногийн гал зогсоох тохиролцоо хийгдсэнтэй холбоотойгоор европын хөрөнгийн зах зээл эрчимтэй өсөлт үзүүлэв.
Гэхдээ макро эдийн засгийн төлөв болгоомжлол дагуулж, Европын Холбоо 2026 оны эдийн засгийн өсөлтийн төсөөллөө бууруулахаар бэлтгэж буйгаа мэдэгдлээ. Германд үйлдвэрийн захиалга таамгаас сул гарсан бол Франц, Италид үйлчилгээний салбар агшилтын бүсэд орсон нь эдийн засгийн сэргэлт жигд бус байгааг харуулж байгаа юм.
Үүний зэрэгцээ Их Британид орон сууцны үнийн өсөлт хүлээлтээс доогуур гарсан нь дотоод эрэлт болон хөрөнгийн зах зээлийн цаашдын төлөвт дарамт болж байгааг шинжээчид онцоллоо. |
|
| | ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ |
ГЕОПОЛИТИКИЙН ЭРСДЭЛ НАМЖИЖ ЯПОНЫ ИНДЕКСҮҮД ОГЦОМ ӨСЛӨӨ |
|
|
Өнгөрсөн долоо хоногт Японы хөрөнгийн зах зээл сэргэж, Nikkei 225 индекс 7.15%, TOPIX индекс 2.60%-иар тус тус өсөв. АНУ ба Ираны хооронд нөхцөлт хоёр долоо хоногийн гал зогсоох тохиролцоо хийгдсэн нь зах зээлд эергээр нөлөөлж, өмнө нь хамгийн их уналт үзүүлсэн технологи болон экспортын салбарын хувьцаанууд огцом өслөө.
Засгийн газар газрын тосны нөөцөөс дахин нийлүүлэлт хийхээ зарласан нь дотоодын үнийн дарамтыг бууруулахад чиглэсэн алхам болов. Гэсэн ч үйлдвэрлэгчийн үнийн индекс гуравдугаар сард 2.6% болж хурдассан нь шатахуунтай холбоотой зардал өсөж байгааг харууллаа. Үүний зэрэгцээ хэрэглэгчдийн итгэлийн индекс огцом буурч, өрхийн сэтгэлзүй шатахууны үнийн өсөлтөд мэдрэг хэвээр байгааг илтгэв.
Бондын зах зээлд 10 жилийн хугацаатай Засгийн газрын бондын өгөөж олон жилийн дээд түвшинд ойртож, Төв банк ойрын хугацаанд бодлогын хүү өсгөх магадлалын талаарх хүлээлт нэмэгдсээр байна. |
|
| | ХЯТАД УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ |
ГЕОПОЛИТИКИЙН ЭРСДЭЛ НАМЖИЖ, PPI ИНДЕКС СЭРГЭСЭН НЬ ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭД ЭЕРГЭЭР НӨЛӨӨЛӨВ
|
|
|
Өнгөрсөн долоо хоногт Хятадын хөрөнгийн зах зээл АНУ–Ираны хооронд нөхцөлт хоёр долоо хоногийн гал зогсоох тохиролцоо хийгдсэнтэй холбоотойгоор өсөлттэй хаагдлаа. Голлох индексүүд болох CSI 300 индекс 4.41%, Shanghai Composite индекс 2.74%-иар, Хонконгийн Hang Seng индекс 3.09%-иар тус тус нэмэгдэв.
Үйлдвэрлэгчийн үнийн индекс (PPI) гуравдугаар сард 0.5% болж, гурван жилийн дараа анх удаа өсөлт үзүүллээ. Гэхдээ энэхүү PPI‑ийн өсөлт нь эрэлтээс илүүтэй түүхий эд, эрчим хүчний үнийн өсөлтөөс шалтгаалсан болохыг шинжээчид онцолж байгаа юм. Үүнтэй зэрэгцэн Хятадын үнэт цаасны зохицуулагч байгууллага томоохон хувьцаа эзэмшигч, удирдлагуудын богино хугацааны арилжаанд тавих хяналтыг чангатгасан нь зах зээлийн зохицуулалтыг бэхжүүлэх алхам боллоо.
Мөн БНХАУ-ын дарга Си Жиньпин Тайванийн сөрөг хүчний намын удирдлагатай Бээжинд уулзсан нь бүс нутгийн улс төрийн эрсдэлийг дахин анхаарлын төвд аваачиж, зах зээлийн болгоомжлол бүрэн арилаагүй хэвээр байгааг илтгэв. |
|
|
|
МАКРО ҮЗҮҮЛЭЛТҮҮД ТАРХАХ ХУВААРЬ | 2026.04.13 - 04.17 |
 |
|
| |
🔎 ОНЦЛОХ ШИНЖИЛГЭЭ | ИНФЛЯЦ СААРСАН Ч ЭДИЙН ЗАСГИЙН ДАРАМТ БҮРЭН АРИЛААГҮЙ БАЙНА |
|
|
Инфляцын дотоод бүтцийг авч үзвэл эрсдэл хэвээр байгаа ба нийт инфляцын 51.9 хувь (3.8 нэгж хувь) нь хүнсний бараа, ундаа, усны үнийн өсөлтөөс бүрдсэн бөгөөд хүнсний бүлгийн үнэ жилийн дүнгээр 13.9 хувиар өссөн байна. Энэ нь өрхийн өдөр тутмын хэрэглээнд шууд дарамт үзүүлж, бодит орлогын өсөлтийг сааруулж байдаг ба үүний улмаас эдийн засгийн өсөлт уул уурхайгаас (өсөлтийн 5.1 нэгж хувь) өндөр хамааралтай хэвээр байж, үйлчилгээ болон дотоодын хэрэглээнд суурилсан өсөлт харьцангуй сул байна. |
 |
Мөнгөний бодлого болон хөрөнгө оруулалтын орчны хувьд инфляц саарсан нь бодлогын уян хатан байдалд эерэг ч хүнсний инфляц өндөр хэвээр байгаа нөхцөлд бодлогын хүүг огцом сулруулах орон зай хязгаарлагдмал байна. Хөрөнгө баялгийн менежментийн үүднээс авч үзвэл нэрлэсэн өсөлтөөс илүү бодит өгөөжийг хамгаалах шаардлага улам тодорч, инфляцад мэдрэмтгий салбар, активын эрсдэлийг нягт тооцох хэрэгцээ бий болж байна. |
|
|
|
🧑🏫 ТАНЫ МЭДЛЭГТ | Инфляц яагаад “бүтцээрээ” чухал вэ? |
Инфляцын оролцоо гэдэг нь нийт инфляцын хэдэн нэгж хувь‑ийг аль бараа, үйлчилгээний бүлгийн үнийн өсөлт бүрдүүлж байгааг илэрхийлдэг ойлголт юм. Жишээлбэл, 2026 оны 3 дугаар сард: Нийт инфляц: 7.4% Үүнээс:
Хүнсний бараа, ундаа, ус - 51.9%;
Хувцас, бөс бараа, гутал - 11.4%;
Боловсролын үйлчилгээ - 10.4% тус тус бүрдүүлсэн байна.
Энэ бүтэц нь инфляц өрхийн зайлшгүй хэрэглээний бүлгүүдэд төвлөрсөн болохыг харуулдаг. Ийм үед инфляцын нийгэм‑эдийн засгийн нөлөө илүү хүчтэй илэрч, нэрлэсэн орлого өссөн ч бодит худалдан авах чадвар буурах эрсдэл өндөр байдаг. Тиймээс бодлого боловсруулагчид инфляцыг зөвхөн түвшнээр нь бус, оролцоогоор нь үнэлж шийдвэр гаргадаг.
Мөн инфляцын оролцоо нь эдийн засгийн бусад үзүүлэлттэй (гадаад худалдаа, эдийн засгийн өсөлт) уялдуулан харах боломж олгодог. Экспорт, уул уурхайн орлого өсөж байгаа ч хэрэв инфляцын ихэнхийг хүнс бүрдүүлж байвал дотоодын хэрэглээ, үйлчилгээний салбарын өсөлт хязгаарлагдсаар байх магадлалтай. Иймд инфляцын оролцооны шинжилгээ нь эдийн засгийн өсөлтийн чанарыг үнэлэх чухал хэрэгсэл болдог. |
|
| |
|
Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19 |
| | |
|
⚠️ Мэдэгдэл: Энэхүү мэдээлэл нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн харилцагчдад мэдээлэл хүргэх зорилготой бөгөөд аливаа хөрөнгө оруулалтын зөвлөгөө, үнэт цаас худалдах, худалдан авах санал биш юм. Мэдээллийн үнэн бодит байдалд шаардлагатай хяналт хийгдсэн ч баталгаа өгөхгүй. Уг мэдээллийг ашигласнаас үүссэн аливаа хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно. |
|
|
|
|